| 15072 | The Cyber Hymnal#15073 | 15074 |
| Text: | Аяа, Түүнтэй уулзахсан |
| Author: | Rufus H. Cornelius |
| Translator: | Unknown |
| Tune: | [Газар дэлхийгээр аялан дуулж явахад минь] |
| Composer: | Rufus H. Cornelius |
1 Газар дэлхийгээр аялан дуулж явахад минь
Гайт сүнснүүд Калбарын час улаан урсгал тийш
Гадна дотноос мянган сум сэтгэл сүлбэсэн ч
Гайхамшигт Эзэн минь хөтөлж би ялна.
Дахилт:
Аяа Түүний дүрээр Түүнтэй уулзахсан
Аврал энэрлийг нь үргэлж дуулахсан
Алдрын гудамжинд дуу хоолойгоо нэгтгэе
Алсдаа бид, гэртээ хүрч ашид баярлан сууя.
2 Эзэнд үйлчлэн явахад хар шөнө ирвэл
Эгнэгт би Түүнд ойртоно, Тэр гийгүүлнэ
Сатаны муу зан сэтгэл урвуулан татавч
Сайн санаат, Эзэн минь урд залан явна. [Дахилт]
3 Энэ бүрхэг хөндийгөөс оргил өөд харвал
Эзэн минь бүхнийг ажин тулаан удирдаж
Энхрий гараа харанхуй хөндий тийш сунган
Энэрэл, хайраараа урамшуулна аа. [Дахилт]
4 Хүчит гүн давалгаа энэ биеийг нөмөрвөл
Хүндэт Эзэн минь шууд ирж авран хамгаална
Хорвоогийн амьдралыг Тэр тайвнаар зална аа
Хамгаас суут, төгс найз минь, Түүнд маш их хайртай. [Дахилт]
| Text Information | |
|---|---|
| First Line: | Газар дэлхийгээр аялан дуулж явахад минь |
| Title: | Аяа, Түүнтэй уулзахсан |
| English Title: | As I journey through the land |
| Author: | Rufus H. Cornelius |
| Translator: | Unknown |
| Refrain First Line: | Аяа Түүний дүрээр Түүнтэй уулзахсан |
| Language: | Mongolian |
| Copyright: | Public Domain |
| Tune Information | |
|---|---|
| Name: | [Газар дэлхийгээр аялан дуулж явахад минь] |
| Composer: | Rufus H. Cornelius |
| Key: | A♭ Major |
| Copyright: | Public Domain |